Уулзалт зөвлөгөөн
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.46%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
29.82%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
30.99%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
10.72%
The FUTURE JOB FAIR
- 2025 / 11 / 15
The FUTURE JOB FAIR 2025 | ЗОРИЛГО | ХӨТӨЛБӨР

The FUTURE JOB FAIR | ЗОРИЛГО

  1. Монгол Улсын тэргүүлэгч компаниудыг АНУ-н Их, дээд сургуулиудтай холбож чадварлаг ажилтан, мэргэшсэн мэргэжилтнүүдийг олж авах боломжоор хангах;
  2. АНУ-д төгсөгчдийг эх орондоо ажиллах, амьдрах сонголт хийхэд туслах;
  3. АНУ-н өндөр мэдлэг, боловсрол, ур чадвар, туршлагыг эх орондоо нутагшуулах, үр шимийг нь хүртэх;
  4. Олон улсын мэргэжилтэнүүд, зөвлөхүүдийг (Экспат) ААН-дэд урьж ажиллуулах;
  5. Хүний нөөцийн экспертүүдийн зөвлөгөө зөвлөмжийг хуваалцах;


АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

Монголын цагаар:

13:30 – Оролцогчдод арга хэмжээний линк холбоос илгээгдэнэ.

14:00 – 14:05 | МХНИ-н Ерөнхий захирал Д.Бартанбаатар үйл ажиллагааг нээж, зорилго, агуулгыг танилцуулна.

14:05 – 14:15 | Бригам Янгийн Их сургуулийн профессор С.Цэрэнням АНУ-н сургууль болон Монголын компаниудтай нээлттэй хамтран ажиллах боломжуудын талаар танилцуулга хийнэ.

14:15 – 17:00 | “Хөдөлмөрийн яармагт”-т оролцогч компаниуд өөрсдийн “Байгууллагын нэр бүхий” тусгайлан нээсэн ZOOM цахим өрөөнд байршиж, горилогч оюутан залуустай ганцаарчилсан хураангуй ярилцлага хийнэ. (Ярилцлага 1:1 хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд энэ хооронд дараагийн ”горилогч” хүлээлгийн горимд байх тул нэг оролцогчтой 5-7 минутаас илүүгүй ярилцана уу. Оролцогч байгууллагуудад “горилогчийн дэлгэрэнгүй мэдээлэл” бүрэн илгээгдэх тул дараа тухайлсан дэлгэрэнгүй уулзалтуудыг товлох боломжтой.)

17:00 – 17:10 | Арга хэмжээний товч дүгнэл | Асуулт хариулт | Сэтгэгдэл | Хаалт



АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОГЧДОД ДАРААХ НЭМЭЛТ БОЛОМЖУУД ОЛГОГДОНО

  • Арга хэмжээний үеэр зөвхөн Монгол горилогч мэргэжилтнүүдээс гадна Монгол Улсад ажиллах сонирхолтой сайн дурын | Гадаад мэргэжилтан, экспатуудын мэдээллийг авах;
  • МХНИ нөөцийн институтын цахим хуудас болон бусад мэдээллийн сувгуудаар нэг бүрдэл ажлын зар мэдээллээ түгээх;
  • АНУ-д 2026 оны 3 сард зохион байгуулагдах Asia-Pacific Career Conference – д урьдчилан бүртгүүлэх болон арга хэмжээний үеэр өөрийн байгууллагын сурталчилгаа | ажлын байрын мэдээллийг тусгай үнийн дүнгээр байршуулах түгээх


Салбарын анхдагч | Мэргэжлийн мэргэшсэн | Хамгийн өргөн гадаад харилцаатай | Монголын Хүний Нөөцийн Институт | 7000-1075 | 8000-1075 | 9000-1075

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2025 / 01 / 22
Уламжлал болон зохион байгуулагддаг АНУ-н Их сургууль төгсөгчдийн 5 дахь удаагийн ХӨДӨЛМӨРИЙН ЦАХИМ ЯАРМАГ буюу THE FUTURE / JOB FAIR -д МХНИ-н гишүүн болон дэмжигч байгууллагуудыг урьж байна.
Дэлхийн 70 гаруй улс орон, бүс нутгийн хилийн чанад дахь хамтын ажиллагаатай 200 орчим байгууллагын төлөөлөгчид оролцох EGPC (Educational Global Partners Conference) арга хэмжээнд Монголын Хүний Нөөцийн Институтийн төлөөлөл оролцоно.
- 2023 / 10 / 09
АНУ-д зохион байгуулагдах Ази-Номхон Далайн бүсийн CAREER CONFERENCE - 2023 нэгдсэн арга хэмжээнд Монголын Хүний Нөөцийн Институтийн төлөөлөл оролцоно.
- 2023 / 10 / 09
-2023 / 10 / 09
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг АНУ-н ИХ СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЦАХИМ ЯАРМАГ буюу THE FUTURE / JOB FAIR - 2023 бүртгэл явагдаж байна.
-2023 / 10 / 09
THE FUTURE | JOB FAIR 2022 арга хэмжээ маргааш буюу 2022.05.12
HR Фото